NBA-гийн ажил хаялтаас болж тамирчид хилийн дээс алхаж байна

nba-lockout-1

Дэлхийн спорт сонирхогчийн дийлэнх хувь нь NBA буюу мэргэжлийн сагсан бємбєгийн лигийн тоглолтыг vзэх дуртай. Дэлхий нийтээрээ NBA-гийн улирлын шинэ тоглолтыг хvлээсээр эцэст нь цєхєрч гvйцжээ. Манай улсын сагсан бємбєг сонирхогч хvvхэд залуус ч тэр. Бvр ам дамжсан яриа ч гарсан байна билээ. Улирлын шинэ тоглолт эхлэхгvй бол ядаж Монголынхоо сагсан бємбєгийн дээд лигийг шимтэн vзэхээс гэх. Ямартай ч энэ бvхнээс харахад мэргэжлийн сагсан бємбєгийн тоглолт хvлээлт vvсгэж буй нь тодорхой байна. Анх єнгєрсєн долдугаар сард тоглогчдын холбоо болон удирдлагуудын уулзалтын дараа ажил хаялт єрнєснийг бид цаг тутамд мэдээлж байсан.

Тоглогчид бvтэн нэг улирлын туршид бvх орлогын 57 хувийг авч буй нь тэдэнд таалагдаагvй. Иймд ашгаа эрх тэгш авахыг л хvссэн. Vvнээс vvдэлтэй зуны тоглолт болон шинэ улирлын тоглолт хойшлогдоод байгаа. NBA-гийн удирдлагууд болон тоглогчдын зєвлєл удаа дараа уулзалдсан ч дорвитой шийдэлд хvрээгvйн улмаас ирэх сарын 1-нд тоглолт эхлэхгvй нь. Тэд хуралдааны дараа шинэ улирлын тоглолтыг 14 хоногоор хойшлууллаа гэсэн мэдэгдэл гаргасныг уншигчид мэдэж буй. Vvгээр 1998-1999 оны тvvх давтагдаж мэднэ хэмээн сагсан бємбєг сонирхогчид ярьж байна. Энэ улиралд ердєє 50-хан тоглолт болж хэн хэн нь хохирол амссан. Тэгвэл энэ жилийн мєн ажил хаялтаас шалтгаалж 20 гаруй тамирчин хилийн дээс алхаж байна. Уншигчдадаа сонирхуулах vvднээс ямар шилдэг тоглогчид хилийн дээс алхаж аль багт очсон талаар тvvвэрлэн хvргэж байна.
1.Тони Паркер: “Сан Антониогоос- Виллербань”
2.Дерон Уильямс: “Нью-Жерсигээс-Бешикташ”
3.Жей Ар Смит: “Ценверээ Чжэцзян Голден Буллз”
4.Леандр Барбоза: “Гронтооос- Фламенго”
5. Руди Фернандес: “ Цалласаас –Реал”
6. Дэвид Андерсон: “Нью-Орлеанаас- Сиена”
7. Мар Газоль: “Мемфисээс- Барселоина”
8. Кеньо Мартин: “Денверээс- Синжиак Флинг Тайгерс”
9. Жордан Фармар -: “Ны Жерсигээс- Маккаби”
10. Нена Крстич: “Бостоноос- ЦСКА” ажил хаялтын улмаас багаа орхиж хилийн дээс алхаж буй тамирчдын тєлєєлєл бол энэ. Магадгvй тоглолт удаа дараа хойшлогдож, удирдлагууд нь дорвитой шийдэлд хvрч чадахгvй бол тамирчдаа алдаж дуусах нь. NBA-гаас тамирчдыг багтаа элсvvлэн оруулж буй багууд дор хаяж тэдэнтэй жилийн гэрээ байгуулж буй аж. Тэгэхээр шинэ улирлын тоглолт дуншин байж эхэллээ ч гэсэн багуудын тvлхvv, шилдэг тоглогчид хилийн дээс алхаж жил гаран тоглолтод оролцохгvй нь тодорхой боллоо. Vvний нэгэн жишээ гэхэд алдарт Коби Брайнтад Туркээс санал ирээд буйг мартах учиргvй.

Энэ ангилалд


Мэдээ таалагдсан бол LIKE дараарай.



Мэдээг дамжуулах:



Сэтгэгдэл

  1. artbox

    искусство науки http://art-science.com.ua/

  2. vse-podarki

    VseProsto – Интернет магазин эксклюзивных подарков и сувениров в Киеве! http://vse-prosto.kiev.ua/

Сэтгэгдэл бичих


Иргэн бүр үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлэх эрхтэй.
Харин таны эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдана гэдгийг бүү мартаарай




  • Таны IP: 38.107.179.241
  • Байрлал: US