Энэ өндөр байшингуудыг гайхаад л …

images

Улаанбаатарын төв хэсэгт заримдаа гишгэх газар олдохгүй тэвдүүл­дэг болоод байгаа. Зам нь хэвээрээ мөртлөө ма­шин, байшин хоёр улам нэмэгдэж, бөглөрөл түгж­рэлээс салахаасаа одоо өнгөрсөн.

Саяхан РС тоглоо­мын газарт аллага бол­сон гээд байгаа МУИС-ийн арын 27 дугаар байр­ны хажууд арван давхар гоз­гор харан­даа шиг ба­рилга барьчихаж. Олон мал­тай айлын хо­нины хашаа­­наас томгүй газарт шүү дээ.

Зөвшөөрлийг нь ч яа­хав нөгөө олигархиудаас авлигадаад авчихдаг юм байгаа биз. Дараа нь өөрсдөө энэ байшиндаа яаж орцгоох, хүрцгээх юм бол гэдгийг нь гайхаад л…

Айл ч суудаг бай. Албан газар ч болдог бай. Тэр өндөр байшинд хэ­дэн хүн очих, байх билээ. Тэр тоолонгоор ирэгсэд машинаа хаана зогсоох юм бол. Хүмүүс нь морь унаад ирсэн ч гаднаа багталцахгүй гэдгийг огт тооцоолоогүй нь хачир­халтай. Өөр олон барил­гуудыг шигтгэж өгч байна, энэ хотод. Тэнд оршин суугчдын машин зогсох газар нь дүүрч гэхэд   хүүх­дээ аль цэцэрлэг сур­гуульд өгөх юм. Тэр нь байхгүй.

Олон улсын бүх том хотууд хэсэгхэн газарт өндрүүд нь шаваастай,  бусад эргэн тойронд гур­ваас илүү давхаргүй хаус­нууд, цэцэрлэгүүд л үргэл­жилдэг. Газрын ганжин болсон Японд ч тийм. Ухвар мөчдөөр дүүрсэн Улаанбаатар үлийний нүхнээс дор балай  бол­чихлоо. Ж.ГАНГАА

Энэ ангилалд


Мэдээ таалагдсан бол LIKE дараарай.



Мэдээг дамжуулах:



Сэтгэгдэл бичих


Иргэн бүр үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлэх эрхтэй.
Харин таны эрх чөлөө бусдын эрхээр хязгаарлагдана гэдгийг бүү мартаарай




  • Таны IP: 38.107.179.240
  • Байрлал: US