© Tseg.mn. 2011-2022
Улаанбаатар

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг бэлтгэх ажлын хэсэг гарна

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн ажлын хэсэг гарахаар болсон талаар УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хурлаараа хэлэлцэн шийдвэрлэжээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "МАН-ын бүлэг ээлжит хурлаараа хоёр асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг ярилцсан. Хоёрдугаарт Засгийн газраас өргөн барьсан Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг хэлэлцэхтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Намрын чуулган нийт гурван сар үргэлжилж нэгдүгээр сарын сүүлээр завсарлана. Завсарлахаас өмнө хэлэлцэж, шийдэх шаардлагатай олон хууль бий. Ялангуяа эдийн засгийг сэргээх чиглэлээр сая гарсан хөтөлбөртэй холбоотой асуудал байгаа ба энэ чиглэлээр МАН-ын бүлгээс ажлын хэсэг гарч, Засгийн газартай хамтарч ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Нийгмийн даатгалын багц хуулийн тухай ЗГ таван хуулийн төслийг өргөн барьсан. Үүнд, НД-ын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга, НДС-аас олгох тэтгэврийн даатгалын хууль, НДС-аас олгох тэтгэмжийн даатгал, НДС-аас олгох мэргэжлээс шалтгаалах өвчин, үйлдвэрлэлийн ослын даатгал, хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг тус тус өргөн барьсан.

Энэ хуулийн төслийг өнөөдөр бүлгийн хурлаар хэлэлцсэн ба гишүүд үг хэлж, асуулт асуун бүлгээс ажлын хэсэг гарч ажиллах шаардлагатай гэж үзсэний дүнд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ахалсан ажлын хэсэг ажиллахаар боллоо" гэлээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..