© Tseg.mn. 2011-2022
Улс төр

С.Амарсайхан: Цагаан сараар хөл хорио тогтоохгүй

Цар тахлын нөхцөл байдал эрсдэлтэй хэвээр байгаа тул Сар шинийн баярыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байхыг Засгийн газар, Улсын онцгой комиссоос удаа дараа уриалж байгаа билээ. Иргэдийг зөвхөн гэр бүлийн хүрээнд Сар шинийн баярыг өнгөрүүлэхийг уриалж, Төрийн золголт хийхгүй байхаа ч мэдэгдсэн. 

Хэдийгээр Сар шинийн баярыг цомхон хүрээнд тэмдэглэхийг уриалж байгаа ч хатуу хөл хорио тогтоохгүй гэдгийг Шадар сайд С.Амарсайхан мэдээллээ.

Тэрбээр "Сovid-19 халдварын шинэ хувилбар омикроны давалгаа нэг, хоёрдугаар сар дэгдэх магадлал өндөр. Иймд Засгийн газар зөвхөн гэртээ цагаан сарын ёсолж тэмдэглэх санал гаргаж байна. Ах дүү, амраг садандаа очиж золгох нь эрсдэл өндөр гэдгийг сэрэмжлүүлсэн. Тиймээс бид хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлаагүй.Энэ жилийн хувьд ч Сар шинийн өдрүүдэд хөл хорио тогтоохгүй" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..