© Tseg.mn. 2011-2022
Дэлхийд

Өмнөд Солонгос Covid-19-ийн эсрэг эм хэрэглэнэ

Өмнөд Солонгос ирэх долоо хоногоос Covid-19-ийн эсрэг эмнүүдийг оруулж ирнэ гэж ерөнхий сайд Ким Бү Кюм мэдэгдлээ. Тэрбээр “Бид эмнүүдийг хүлээж аваад эмчилгээнд ашиглаж болох эсэхийг нягталж үзнэ” гэж Сөүлд болсон Covid-19-ийн хариу арга хэмжээний уулзалтын үеэр хэлэв.
Тус улс 762 мянган ширхэг “Paxlovid” нэртэй эмийг АНУ-ын “Pfizer Inc” компаниас худалдан авах гэрээ байгуулжээ. Үүнээс гадна мөн АНУ-ын эм үйлдвэрлэгч “MSD” компаниас 242 мянган ширхэг эм худалдан авахаар болжээ. Ийнхүү Өмнөд Солонгосын нэг сая гаруй иргэн Covid-19-ийн эмийг хэрэглэх боломжтой болж байна.
Эхний ээлжийн эмнүүд Пүрэв гаригт бууна. Засгийн газар эм буусны дараа ямар төлөвлөгөөгөөр, хэрхэн иргэдэд түгээхээ зарлана гэв.
Тус улсад зарим байгууллагуудад нэвтрэхийн тулд вакцинжуулалтын гэрчилгээ юм уу шинжилгээний бичиг шаардаж байгааг өөрчлөхийг ерөнхий сайд хүсчээ. Жишээлбэл, боловсролын байгууллагуудад уг тогтолцоог хэрэгжүүлэх нь сурч боловсрох эрхийг зөрчиж байна гэж үзсэн тул зарим сургуулиудад нэвтрэх журмыг өөрчилсөн байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..