© Tseg.mn. 2011-2022
Улс төр

Цус ойртолтоос сэргийлэх боломжгүй гэв

Та өөрөөсөө дээш хэдэн үеэ мэдэх вэ. Аав, өвөө, элэнц, хуланц гээд хамгийн ихдээ дөрөв үү. Ийнхүү бид есөн үеийн удам угсаагаа мэдэхгүйгээс болж хүн амын дунд цус ойртолт нэмэгдэж байна.  

Үүнтэй холбогдуулан УИХ дахь Нийгмийн бодлогын байнгын хорооноос “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих арга хэмжээний талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолыг чуулган болон байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэл хангах хүрээнд “Хүн ам, удмын сангийн аюулгүй байдал” сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа.  

Энэ үеэр Хүн ам удмын сангийн аюулгүй байдал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн Төр, нийгэм, хүний аюулгүй байдлын судалгааны төвийн дарга, Анагаах ухааны доктор Э.Энхмаа илтгэл тавилаа.  

ЦУС ОЙРТОЛТ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД НӨЛӨӨЛӨХ НЬ

Олон улсад цус ойртолтыг хэмждэг F коэффициент гэж байдаг бөгөөд энэ нь 0-1-ийн хооронд утга авдаг аж. Хэрвээ F коэффициент 0-тэй тэнцүү байвал тухайн хүн амын дунд цус ойртолт байхгүй байна гэж үздэг. Харин 0-ээс ялгаатай 1 рүү дөхвөл цус ойртолт байна гэсэн үг. Энэ аргаар Монгол Улсын аймаг болгонд тооцоолол хийж үзэхэд F коэффициент 0-тэй тэнцэж байгаа аймаг нэг ч байгаагүй, бүгд 0-гээс ялгаатай байжээ. Өөрөөр хэлбэл, аймаг болгон цус ойртолттой байна гэсэн үг. 21 аймгийн хүн амд цус ойртолтын түвшин их бүртгэгджээ. 

Цус ойртолттой гэр бүлээс төрсөн хүүхдийн бие бялдрын хөгжил давжаа, аливаа өвчнийг эсэргүүцэх биеийн дархлаа сулардаг гэдгийг шинжлэх ухаан нотолчихсон. Сүүлийн үед хүн амын дунд энэ шинж тэмдгүүд тод илэрч байна. Ялангуяа төрөлхийн согогтой хүүхэд олноор төрөх болсон. Бүх аймаг, нийслэлд согог, гажигтай хүүхэд төрж байгаагийн нэг дэвсгэр хүчин зүйл нь цус ойртолт юм. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..