© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

" Алдарт эх" -ийн одонгийн материалыг цахимаар авна

Монгол Улсын хэмжээнд "Алдарт эх"-ийн одонгийн тэтгэмжийг 233,832 эхийн дансанд мөнгийг шилжүүлсэн байна.  Үүнээс 65 орчим мянган 1-р зэргийн одонтой, 170 орчим мянган 2-р зэргийн одонтой ээжүүд бий. Тэрээр иргэдийн дансанд мөнгө орсон мэдээлэл гар утсанд мессежээр ирнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүртээдэг энэхүү одонгийн тэтгэмжийн материалыг цахимаар авдаг болсон. Ингэхдээ Ehalamj.mn системээр дамжуулж хүсэлт илэрхийлэх, данс холбох юм. Мөн цахим хэрэглээгүй иргэд уламжлалт аргаар үйлчилгээ авахаар зохицуулалт хийсэн.

Цаашлаад шинээр алдарт эхийн одон авах иргэд нэгдүгээр сарын 4-нөөс гуравдугаар сарын 04-ны хооронд өөрийн харьяа хорооны Нийгмийн ажилтанд холбогдох материалыг бүрдүүлэн өгөх хэрэгтэй.

Тодруулбал, зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд "Алдарт эх"-ийн I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд "Алдарт эх"-ийн II зэргийн одонгоор шагнагдах болзол хангана.

Харин дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй. /6 болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн гэдэгт мөн адил ойлгоно/ гэх мэдээллийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд өөрийн цахим хуудсаараа мэдээлжээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..