© Tseg.mn. 2011-2022
Дэлхийд

" The Hu" хамтлаг " Coachella-2022" хөгжмийн наадамд оролцоно

"The Hu" хамтлаг ирэх дөрөвдүгээр сард АНУ-д болох "Coachella-2022" хөгжмийн наадамд оролцохоор болжээ. Энэ наадамд Монголоос анх удаа "The Hu" хамтлаг урилгаар оролцох гэж байна. Америкт төдийгүй дэлхийн хамгийн том хөгжмийн фестиваль “Coachella Valley Music”, “Coachella Festival” жил бүрийн дөрөвдүгээр сард зохиогддог. Уг наадамд олон алдартай дуучид, хөгжимчид хүрэлцэн ирдэг төдийгүй жилээс жилд үзэгчдийн тоо нэмэгдэж байгаа юм. 

"The Hu" хамтлагийнхан Европын орнуудаар тоглолт хийхээр төлөвлөжээ. Тэд ирэх гуравдугаар сард Герман, Дани, Чех, Швед зэрэг улсад 15-50 мянган үзэгчэй битүү стадионд тоглолтоо хийнэ. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..