© Tseg.mn. 2011-2022
Улс төр

БОАЖ-ын сайдад нэр дэвшиж буй Б.Бат-Эрдэнийн жилийн орлого 12.5 сая төгрөг

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар /2022.01.17/ БОАЖ-ын сайд Н.Уртнасан, дэд сайд  Ц.Батбаяр, төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. БОАЖ-ын сайд Н.Уртнасангийн оронд МАН-ын удирдах зөвлөл ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр тогтсон. Тэгвэл 2020 оны есдүгээр сараас эхлэн ШӨХТГ-ын даргаар ажиллаж буй түүний хөрөнгө оруулгын мэдүүлгийг хүргэж байна. Түүний жилийн орлого 12.5 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 10.2 сая. 450 саяар үнэлэгдэх нэг нийтийн сууц, 50 саяар үнэлэгдэх суудлын машин, 100 саяар үнэлэгдэх 400м2 газартай. Мөн 15 сая төгрөгийн зээл, 10 сая төгрөгийн хадгаламжтай.  

Өөрийн орлого-12 529 350 төг

Гэр бүлийн гишүүдийн орлого-10 280 000 төг

Нийтийн орон сууц-Нэг /450 сая төг/

Суудлын жижиг машин-Нэг /Chrysler Dodje Durango/ /50 сая төг/

Газар-Нэг /өмчлөх 400м2/ 100 сая

Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн /мян.төг/-10 005 100 төг

Зээлийн хэмжээ-15 000 000 төг

Хуулийн этгээдийн нэр, хэлбэр-“Монгол Тулгат Финанс” ХХК, “Монмарт трэйд ХХК” ХХК /100 хувь эзэмшдэг/

Хувьцааны тоо-150 мянган ширхэг

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..