
УОК-ын Шуурхай ажлын хэсэг цахимаар хуралджээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан коронавируст халдварын өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ.
Тэрбээр ковидын Омикрон хувилбарын тархалт эрчимтэй байгаатай холбогдуулан хотын 7,548 өвчтэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд хэвтэн эмчлүүлэгчийн 90 гаруй хувь нь уушгины хатгалгаатай хавсарсан байгааг дурдав.
Омикрон хувилбарын тухайд Дельта хувилбартай харьцуулахад нэн хүнд өвчтөний эзлэх хувь харьцангуй бага байгаа буюу 0.7 хувийг эзэлж байгаа хэдий ч суурь өвчлөлтэй хүмүүс, ахмад настнууд, хүүхэд багачууд өртвөл өвчлөл нь хүндрэх магадлалтайг онцоллоо.