© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Налайхын иргэд худгаас халуун ус авч эхэлжээ

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн мэдээлснээр, монгол залуу инженерүүд худгаас халуун ус авах техник, технологийн боломжит хувилбар бий болгосны дүнд иргэд ахуйн хэрэгцээний халуун усаа гэрийнхээ ойролцоох худгаас авах боломжтой болжээ.

Залуу инженерүүд туршилтаа Налайх дүүргийн I хороонд байрлах усны дөрөвдүгээр худагт нэвтрүүлж, цаашид тус дүүргийн зургаан худагт нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Тодорхой хугацааны давтамжтайгаар нэг удаад 100 литр усыг автомат халаагчаар халааж, иргэдэд түгээх юм байна.

Иргэд смарт цэнэглэгч карт ашиглан, халуун ус олгодог худгаар үйлчлүүлэх боломжтой аж. Монгол инженерүүд мөн E-Mongolia цахим мэдээллийн сангаас авдаг төрийн үйлчилгээг худгийн ухаалаг төхөөрөмжөөс авах боломжит хувилбарыг ч давхар шийджээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..