© Tseg.mn. 2011-2022
Эдийн засаг

" Гол нэрийн бүтээгдэхүүний үнэд зохицуулалт хийхээс биш ид шидийн мэт барина гэж байхгүй гэлээ"

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Энэ хуулийн төслийг боловсруулж байхдаа эм, эмнэлгийн хэрэгсэл, элчин чихэр, ургамлын тос оруулъя гэж байсан. Ингээд Сангийн яам тооцоолол хийж үзээд импортын татвар тэглэхээс өөр байдлаар бид яаж ч чадахгүй юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Өөрөөр хэлбэл, хүлээлт үүсгээд олигтой үр дүнд хүрч чадахгүй.

Хууль батлагдсанаар энэ гурван бүтээгдэхүүний үнэ өсөж байгаад тодорхой хэмжээний зохицуулалт хийхээс биш ид шидийн мэт үнийг нь барина гэж байхгүй. Гэхдээ л гурван гол бүтээгдэхүүн дээрээ анхаарлаа төвлөрүүлье гэж байгаа юм.  

Ер нь манайхан их эмзэг. Тайван цагт амьдраад сурчихсан учраас сэтгэл зүйн хувьд эмзэг, бараа бүтээгдэхүүний татан авалт болон бусад асуудал дээр туйлын хүндрэлтэй.

Тиймээс бид Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан нефтийн үйлдвэртэй болох, эрчим хүчний хувьд хараат бус болох, дотооддоо хүнсээ хангадаг, зоорь хүлэмжтэй болох ёстой. Энэ бүх зүйлийг бид хийхээс өөр гарцгүй.   

Уг хуулийн төсөл дэх гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд: 

  • газрын тосны бүтээгдэхүүн;
  • гурил;
  • мах багтсан байна.

Улмаар

  • мах, гурилын нөөц бүрдүүлэх, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор мах бэлтгэн нийлүүлэгч, гурил үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг банкаар дамжуулан олгох;
  • газрын тосны бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх зорилгоор газрын тосны бүтээгдэхүүн импортлогчид эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөр төлөхөд шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг банкаар дамжуулан олгох;
  • санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашиглан газрын тосны бүтээгдэхүүн, гурилын импортын төлбөрийн гадаад валютын ханшийн эрсдэлийг бууруулах;
  • гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алт олборлогч аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгох;
  • шаардлагатай тохиолдолд банкнаас зээл олгоход тавигдах зохистой харьцааны болон бусад шалгуур үзүүлэлт, зээлийн шаардлага, нөхцөлийг тусгайлан тогтоох.
  • Лондонгийн металлын биржийн үнэ дээр 5 хувийн нэмэгдэлтэйгээр гадаад, дотоодын зах зээлээс алт худалдан авч гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх.
  • Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглоно зэрэг асуудлыг тусгасан байна.  
 

14:08 2022/04/06

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг яаралтай горимоор хэлэлцэж байна. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн төслийг танилцуулав.  

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..