© Tseg.mn. 2011-2022
Эдийн засаг

" Хөвсгөл усан зам" , " Стандарт проперти групп"  болон " Ард санхүүгийн нэгдэл" -ийн хувьцааны үнэ хамгийн өндөр өсөлттэй байна

2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 194,540,528 төгрөгийн үнийн дүн бүхий 502,512 ширхэг хувьцаа арилжигдсанаас 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 4 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 10 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөвсгөл усан зам" ХК (HUZ +14.97%), "Стандарт проперти групп" ХК (BBD +14.08%) болон "Ард санхүүгийн нэгдэл" ХК (AARD +6.30%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" ХК (OLL -14.97%), "УХөх ган" ХК (HGN -13.00%) болон "Монгол шевро" ХК (MVO -10.00%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 12,535 ширхэг нэгж эрхийг 4,515,597 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 ширхэг үнэт цаас 290,800 төгрөгөөр тус тус арилжаалсан байна.

Багцын арилжаагаар нийт 4,548,771 ширхэг үнэт цаасыг 300,173,398 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 1.54% хувиар өсч, 37,668.9 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,152,777,983,827 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..