© Tseg.mn. 2011-2022
Эдийн засаг

ОУ-ын Валютын Сангийн ажлын хэсэг Монголд Хөгжлийн банк, " Рио тинто" -гийн төлөөллүүдтэй уулзахаар иржээ

Олон Улсын Валютын Сангийн ажлын хэсэг өнөөдрөөс ирэх сарын 4-нийг хүртэл  өдрүүдэд Монгол Улсад ажиллахаар иржээ.

Сангийн сайд Б.Жавхлан ОУВС-ийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Ажлын хэсгийнхэн Монгол Улсын эдийн засаг, төсөв санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийж, цаашдын хандлагыг тодорхойлох чухал ач холбогдолтой уулзалтуудад оролцох юм байна.


Тухайлбал, Сангийн яам, Монголбанк, УУХҮЯ, ХНХЯ, СЗХ, Хадгаламжийн даатгалын корпорац, Хөгжлийн банк, “Эрдэнэс Монгол” зэрэг төрийн болон төрийн өмчит байгууллагуудаас гадна “Рио Тинто”, “Хаан” банк зэрэг хувийн хэвшлийн төлөөллүүдтэй уулзана гэж Сангийн яамнаас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..