© Tseg.mn. 2011-2022
Эдийн засаг

ОУВС: Монголчууд төрийн дэмжлэгээс чинээлэг иргэдийг хасаж, иргэд төрийн ажлыг дэмжих хэрэгтэй

Өчигдөр ОУВС-гийн ажлын хэсэг Монгол Улсад зургаан өдөр айлчилсны дараах хэвлэлийн хурлаа хийв. Хуралдаан дэлхийн банкны хурлын танхимд болсон бөгөөд хэд хэдэн асуудлын талаар энэ удаагийн ажлын айлчлалын үед чиглэл, зөвлөгөө өгсөн талаараа мэдээлсэн юм. Ажлын хэсгийн ахлагчаар Ангана Банержи ажилласан. Тиймээс Монгол дахь ажлын айлчлалын үеэр ямар асуудлууд хэлэлцсэн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 
Тэрбээр "2023 онд Монгол Улс томоохон хэмжээний гадаад өрүүдийг төлөхөөр байгаа. Тиймээс энэ жил зөв бодлого явуулж, эдийн засгийн маш оновчтой бодлого явуулах нэн шаардлагатай болсон байна. Ингэхийн тулд Монгол Улсын Засгийн газар консерватив байдлаар хандах хэрэгтэй. Инфляц өндөр байгаа асуудлаа дамжих ажлыг хийхгүй байх нэн чухал. Ингэхдээ халамж үйлчилгээг оновчтой байлга. Тэгвэл төгрөгийн ханш уналт бага байх болно. Мөн ойрын хугацаанд дахин бодлогын хүүг нэмэхгүй байх талд анхаарах хэрэгтэй. Хэрэв бодлогын хүүг нэмэгдүүлбэл нийгмийн өр зээлтэй хэсгүүдэд маш хүнд тусаж, тэднийг хямруулна. Бодлогын хүү өсвөл бүх юмны хүүгийн үнэ дагаад өсөх учраас зээлтэй иргэд үүнд дарлагдана. Мөн Монгол Улсын засгийн газар ипотекийн зээлтэй холбоотой асуудалд ухаалаг хандах хэрэгтэй. Тухайлбал, энэ зээлийг нэг иргэн, өрх дөрвөн удаа авч байхад яг хэрэгцээтэй хүндээ нэг ч очоогүй байгаа тохиолдлууд байна. Тиймээс энэ мэт бодлогоо оновчтой болгох юм зүйтэй. 
 
Монгол Улс цар тахлыг бусад улстай харьцуулахад сайн давсан. Гэвч дараагаар нь Украин-ОХУ хоорондын зэвсэгт мөргөлдөөн дараагийн эдийг засагт хүндрэл учруулах хүчин зүйл болоод байна. Монгол Улсад инфляц хөөрөгдөөд байгаа гол хүчин зүйлийг бид нийлүүлэлтийн шинжтэй гэж дүгнэж байгаа. энэ нь зэвсэгт мөргөлдөөнөөс үүдэлтэй. Тиймээс үүнтэй тэмцэх хамгийн зөв арга нь төсвөө чангатгах юм. 
 
Саяхан Монгол Улс төсвийн тодотгол хийсэн. Ингэхдээ харьцангуй ханатай, боломжийн байдлаар төсвөө тодотгосон байна лээ. Төрийн зарим хэрэглээг танаж, хассан нь зүйтэй. Цаг үеэ мэдэрсэн. Харин халамж үйлчилгээ нть оновчгүй хэвээр байгаа. Монгол Улс хүүхдийн мөнгийг нийтээр нь олгодог. Үүнийг оновчтой болгож, халамж хэрэгтэй нийгмийн хэсэг бүлэг хүмүүстээ л өгөх нь зүйтэй. Амьжиргаа доогуур өрхүүддээ бус амьжиргаа дээгүүр боломжийн өрхүүдэд халамжийг өгөх нь тэдний халаасыг зузаатгаж, тансаг хэрэглээний худалдан авалтыг нэмэгдүүлдэг. Энэ нь ядуу, амьжиргаа доогуур өрхүүдэд маш хүнд цохилт болж, авч буй барааны үнийн өсөлтөөр дарладаг. Үүнийг Монгол Улс даамжруулсаар л байгаа. Хамгийн гол нь энэ ажлыг хийхэд иргэд төрийн бодлогыг дэмжиж, хамтрах хэрэгтэй. Улсынхаа төлөө, эдийн засгийнхаа төлөө ажил учраас иргэд амин хувиа хичээхгүй төрийн ажлыг дэмжих нь зүй. 
 
Мөн инфляц өндөр байгаа гээд үүний хувь хэмжээтэй тохируулан иргэдийн цалинг нэмж болохгүй. Энэ бол зах зээл дээрх эрэлтийг нэмэгдүүлж, инфляцыг дэмжих бодлого болдог. 
 
Мөн Монгол Улсын ХАОАТ-ыг систем маш буруу. Учир нь баян чинээлэг, ядуу буурай иргэдээс татаж буй татварын хэмжээг ялгаатай байлгах хэрэгтэй. Тэд нэг хэмийн нийтээрээ 140 хувийн татвар төлж болохгүй. Баян чинээлэг иргэд олон улсын дунджаар 27 хувийг орлогоосоо татвартаа төлдөг. Энэ байдал руу шат шатаар ахих хэрэгтэй" гэлээ. 
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..