© Tseg.mn. 2011-2022

Монголын топ цусны донор Д. Бум-Эрдэнийг эмчлүүлэхээр онгоцоор тээвэрлэн Улаанбаатарт авч иржээ

ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид  “ЕС-145” загварын нисдэг тэргээр энэ сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд ажил үүргээ гүйцэтгэж байгаад авто осолд орсон Монголын топ донор Д. Бум-Эрдэнийг агаараар шуурхай тээвэрлэн, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна. 

 

Түүнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай хүргэж, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасагт сэхээн амьдруулах тусламжийг цаг алдалгүй үзүүлсэн хэдий ч өвчтөний биеийн байдал хүнд, яаралтай агаараар тээвэрлэх шаардлага гарсан тул аймгийн удирдлагуудаас ирүүлсэн хүсэлтийг шуурхай шийдвэрлэн, Улсын Онцгой комиссын даргын шийдвэрээр үнэ төлбөргүй яаралтай тээвэрлэсэн юм.

 

Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид “ЕС-145” загварын нисдэг тэргээр эмнэлгийн тусламжийн нислэг үйлдсэнээс хойш таван удаагийн нислэгээр зургаан иргэнийг тээвэрлэн ГССҮТ-д хүргээд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..