© Tseg.mn. 2011-2022

“Лексус-570” онхолдож, авто машины эд ангид хавчуулагдсан иргэн нас баржээ

Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Уньт баг Дондогийн булаг гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 50 км, сумын төвөөс баруун урд зүгт 85 км, Уньт багаас зүүн зүгт 40 км/-т автомашины эд ангид 1 хүн хавчуулагдсан тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг 05.10-ны өдрийн 08:28 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 50 км замыг туулан 08:52 цагт очиход Хөвсгөл аймгаас Булган аймгийн чиглэлд зорчиж явсан “Лексус-570” загварын суудлын автомашин замын зорчих хэсгийн хажуу руу онхолдож иргэн У /32 настай, эмэгтэй, Улаанбаатар хотын харьяат/ автомашины эд ангид хавчуулагдаж нас барсан байсныг 1 цаг 02 минут ажиллаж цогцсыг гарган 09:54 цагт Булган аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт, жолооч Б /24 настай эмэгтэй, Булган аймгийн Сайхан сумын харъяат/-д эмнэлгийн анхны тусламж үзүүлэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..