© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

" IHC" CS:GO-ын дэлхийн аваргаас анхны хожлоо авав

Тэмцээнд анх удаа Монгол Улсыг төлөөлөн оролцсон "Team IHC" эхний тоглолтдоо дэлхийн аварга Данийн "Astralis" багт 16-2, хоёр дахь тоглолтод АНУ-ын "Complexity Gaming" багт 16-13 харьцаагаар хожигдоод байв.

Тэгвэл тэд өчигдөр тэмцээнээ цааш үргэлжлүүлэх эсэх чухал тоглолтод Австралийн "Renegades" багийг 16-10, 16-12 харьцаагаар хожиж дэлхийн аваргаас анхны хожлоо авлаа.

Монголын төлөөлөл баг Ази-Номхон далайн бүсээ тэргүүлэх эрхийн төлөө өмнө "Renegades"-ийг мөн 2-0 харьцаагаар хожиж байв.

Ийнхүү 1 хожил, 2 хожигдолтой болсон залуус тэмцээндээ үлдэхийн тулд мөн 1 хожил, 2 хожигдолтой байгаа Бразилын "Imperial Esports"-той тоглоно.

Хожсон баг нь тавдугаар тойрогт тоглох эрхтэй болж хожигдсон нь тэмцээнээ дуусгах тоглолт өнөөдөр 18:00 цагаас эхэлнэ. Тоглолтыг Unisport сувгаар шууд дамжуулж байна.

"Imperial Esports" баг эхний тоглолтдоо Оросын "Team Spirit" багт 6-16 харьцаагаар хожигдож хоёр дахь тоглолтдоо Нидерландын "Team Liquid" багийг 16-10 харьцаагаар хожсон бол гурав дахь тоглолтдоо Косовогийн "Bad News Eagles" багт 16-12 харьцаагаар хожигдсон.

Одоогоор тэмцээний "Challenger Stage" шатыг Германы "G2 Esports", Францын "Team Vitality" багууд тус бүр гурван хожилтойгоор тэргүүлж байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..