© Tseg.mn. 2011-2022
Улс төр

С.Эрдэнэбат: Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ ОГЦОР

МҮЭХ-оос Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн Капитал банканд хадгалсан 234 тэрбум төгрөгийн асуудал болон Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүдийн томилгооны талаар хэвлэлийн бага хуцрал хийлээ. 

 

Энэ үеэр МҮЭХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат үүсээд буй асуудалд байр сууриа илэрхийлсэн юм.

 

Тэрбээр  "Капитал банкны үр төлбөр зээлийг ямар хүмүүс авсан, хэн нь төлөхгүй байгаа зэргийг олон нийтэд нээлттэй мэдээлж шийдмээр байна. Зээлийн төлөлт маш хангалтгүй, хүүгийн алданги зогссон байна. Банкаар дамжуулж зээл авсан хүмүүс гурван жилийн хугацаанд ямар ч хүүгийн алданги төлөхгүй байна. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл их хэмжээний мөнгөний шийдвэр гаргадаг учраас маш олон улс төрчдийн лоббины хүмүүс орж ирсэн.

 

Тухайлбал МҮЭХ-ны төлөөлөл энэ зөвлөлийн 30 хувийг хангадаг байсан бол өнөөдөр 1 болгож хассан. Улс төрчдийн хүмүүс энэ зөвлөлд орсноор банканд мөнгийг байршуулж алдах, үгсэн хуйвалдах байдлаар даатгал төлөгчдийн мөнгийг авах ажлыг хамтран хийсэн. Тиймээс Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шаардлагыг тавьж байна. Үндэсний зөвлөлүүд гаргах гэж буй шийдвэрээ олон нийтэд нээлттэй танилцуулдаг болох хэрэгтэй. Банкнуудад байгаа өр төлбөрийг олон нийтэд нээлттэй зарла" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..