
Засгийн газрын ээлжитээр хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэл өглөө.
Тэрээр “2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр байгалийн баялгийг ашиглах суурь зарчмыг баталсан. Үндэсний баялгийн сангийн хуулийг гадаадын сангуудын нийтлэг зарчмууд, бодлогыг уялдуулан боловсрууллаа. Монгол Улсын Их хурлын хоёрдугаар тогтоолд хөгжлийн болон хуримтлалын сантай байна гэж тусгасан. 2016 онд баталсан Ирээдүй өв сангийн тухай хууль бол хуримтлалын сан. Харин УИХ-д өргөн барих гэж буй Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар байгалийн баялгийн арвижуулах, том төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, санхүүжилт бий болгох хөгжлийн сан байх юм.
Хуультай холбогдуулан "Эрдэнэс Монгол" ХХК-ийн бүтцэд өөрчлөлт орно. Уул уурхайн үндэстэн дамнасан корпорациуд групп байдлаар хөгждөг. Тиймээс Эрдэнэс Монгол ХХК-д төрийн өмчийн бүх уул уурхайн компанийг нэгтгэнэ. Ингэхдээ зэс, өнгөт металлын групп, шатах ашигт малтмалын групп зэргээр нэгдсэн бодлого, төлөвлөлттэй болох юм. Хуулийн төсөлтэй холбогдуулан хэлэлцүүлгүүдийг иргэдийн дунд зохион байгуулна” гэв.