© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Хэрлэн голоос эрэгтэй хүний цогцос олджээ

Хэрлэн голоос эрэгтэй хүний цогцос олджээ. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Задгай” “Хэрлэн” голын усанд эрэгтэй хүний цогцос байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 12-ны өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход Булган сумын харьяат 65 настай эрэгтэй Д Хэрлэн голд живж нас барсан байсан тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..