© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

УИХ-ын гишүүн Н.Учрал сурагчдад 500 сая төгрөгийн тэтгэлэг гардуулжээ

"Учралын цаг-Урагшлах цаг” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилд Сонгинохайрхан дүүргийн ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд америк багш нартай “U-90” English speaking club-ыг үнэ төлбөргүй хичээллүүлсэн.

3 үе шаттайгаар зохион байгуулсан тус хөтөлбөрт хамрагдсан сурагчдад нийт 500 сая төгрөгтэй дүйцэхүйц хэмжээний тэтгэлэгтэй суралцах эрхийн бичгийг гардууллаа. Үүнээс Шилдгийн шилдгээр Хөгжил цогцолбор сургуулийн 12А ангийн сурагч Т.Төгөлдөр, 62-р сургуулийн 12Б ангийн сурагч Б.Эрдэнэбилэг нар шалгарч БНХАУ-ын “Beijing Forestry University” сургуульд 4 жилийн сургалтын төлбөр, дотуур байрны зардалгүйгээр суралцах эрх, Шилдэг 10 сурагч БНСУ-ын “Алс Дорнодын их сургуульд үнэ төлбөргүй, бусад суралцагчид Рояал олон улсын их сургуульд 50 хувийн хөнгөлөлттэй суралцах эрхийн бичгээ гардан авлаа.

Мөн хөтөлбөрийн шилдэг оролцогчдод УИХ-ын гишүүн П.Анужин, УИХ-ын гишүүн Э.Батшугар, “Golden Сомpass” English Studio-ийн хамт олон нэрэмжит шагналаа гардуулжээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..