© Tseg.mn. 2011-2022
Улс төр

Хөвсгөл нуурыг ЮНЕСКО бүртгэж авлаа

ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн дэлхийн сүлжээнд бүртгэжээ. Парис хотод зохион байгуулагдаж буй UNESCO Хүн ба шим мандал хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 34-р хурлаар Хөвсгөл нуурын асуудлыг хэлэлцэж, бүртгэх шийдвэрээ гаргалаа хэмээн БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.

Уг хөтөлбөр нь 1971 онд үндэс сууриа тавьсан бөгөөд хүн ба хүрээлэн буй орчны хоорондын харилцааг сайжруулахад шинжлэх ухааны үндэслэлийг бий болгох зорилготой олон улсын Засгийн газар хоорондын хөтөлбөр юм. “Хүн ба шим мандал” хөтөлбөрт багтсан газар нутгийг хамгаалахдаа түүний ойр орчимд амьдарч байгаа нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, нийгэм эдийн засаг, соёлын хэрэгцээ шаардлага, онцлогийг нь харгалзан асуудлыг хамтатган шийдвэрлэх зорилготой аж. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..