© Tseg.mn. 2011-2022
Эдийн засаг

Ирэх таван жилийн эдийн засгийн урьдчилсан 5 таамаг

  • ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АШИГ ХОЁР ОРОНТОЙ ТООНД Ч ХҮРЭХГҮЙ

Дэлхий дахинд хөрөнгө оруулалт сайжирч байгаа ч үр ашгаа удаан өгнө. Та ямар нэг бизнест хөрөнгө оруулсан тохиолдолд үр ашгаа тэр дор нь хүртэхгүй гэсэн үг. Хоёр оронтой тоо, эсвэл гурван оронтой тоогоор  төсөөлөхөд бэрх. Жишээ нь, банкны өсөлт жилдээ 2.9 хувь байна. Ирэх таван жилийн дэлхийн эдийн засгийн өсөлт 4.5- 6.7 хувь хооронд хэлбэлзэнэ.

  • ХОСОЛСОН АЖЛЫН БАЙР

Ирэх таван жилийн хугацаанд хүн төрөлхтөн хосолсон ажлын байранд илүү сонирхолтой байна. Энэ нь үндсэн ажлын хажуугаар хийх боломжит хувилбар юм. Хосолсон ажлын байр бий болсноор ажиллах иргэдийн тоо улам өсч, эргэлтийн хөрөнгө нэмэгдэнэ.

  • АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ТОО БУУРАЛТ

Дэлхийн хүн амын өсөлт нь ажиллах хүчний тоонд нөлөөлнө. Ингэснээр ажлын байр нэмэгдэж, цалин сайжрах хандлагатай. Гэхдээ улс улсын эдийн засгийн менежментээс энэ бүхэн шалтгаална. АНУ-ын хүн амын тоо ирэх таван жилд 0,6 хувиар өсөх хандлагатай байгаа аж. Хятадын хувьд 0.2 хувь байх тул ажлын насны иргэдийн төлөөх тэмцэл өрнөж, санхүүжилтийн "дайн" нүүрлэнэ.

  •  ТЕХНОЛОГИ БОЛ ШИНЭ НЕФТЬ

Түүхий нефтийн нэгэн адил технологи нь геополитикийн эрсдэлтэй. Технологийн тусгаар тогтнолын төлөөх Хятад, Өрнөдийн тэмцэл нь Хятадын нийлүүлэлтийн хязгаарласнаас болж барууны орнууд хагас дамжуулагч чипний хомсдолд орж, автомашины үйлдвэрлэл зэрэг нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж байна гэж "Northern Trust" мэдэгдэв. Энэ нь дэлхийн инфляцид ихээхэн нөлөөлж буй бөгөөд технологийн салбар улам эрчимтэй хөгжинө. Газрын тос нефтиэс илүү технологийн салбарт эдийн засгийн эрчимтэй өсөлт явагдах ба илүү их өрсөлдөөн гарах магадлалтай.

  • ТАТВАР НЭМЭГДЭНЭ

Өндөр татвар бий болж, маржийн шахалт үүсэх магадлалтай. Үнийн өсөлт, ажлын байрны тоо, геополитикийн асуудал татварт шууд нөлөөлнө. Аж ахуйн татвар дэлхий дахинд 25-26.5 хувь болж өсөх магадлалтай байна.

Эх сурвалж: THINK ADVISER

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..