© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Суурьшлын бүсэд могой орж ирсэн тохиолдолд 318003, 323780 утсанд холбогдохыг зөвлөлөө

Нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт гэх хортой могой орж ирэх болжээ.

Ихэвчлэн хад асгатай газраар амьдардаг энэхүү могой нь 70 орчим см урттай, ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн өнгөтэй байдаг. Гэвч өнгө нь маш хувирамтгай байдаг аж. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна.

Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан, биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой. Хүүхэн хараа нь босоо.

Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын дөрвөн сүвтэй мэт байдгаараа бусад могойгоос хялбар ялгагдана.

Могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатай бөгөөд Нийслэлийн байгаль орчны газрын 318003323780 утсанд холбогдохыг зөвлөлөө.

зураг
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..