
Бразил улсын гоо бүсгүйн тэмцээний ялагч Глейси Коррейя 27 насандаа нас баржээ. Тэрээр гүйлсэн булчирхайн мэс заслын дараах хүндрэлээр буюу зүрх нь зогсож, тархины хүчилтөрөгчийн дутмагшлаас болоод нас барсан гэж Globo суваг шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцаад мэдээлэв.
Бүсгүй хоёр сарын өмнө гүйлсэн булчирхайгаа авахуулах төлөвлөгөөт хагалгаа хийлгэсэн гэнэ. Гэвч үүний дараа хүндрэл өгч, тав хоногийн дараа цус алдаж, дараа нь зүрх нь зогсчээ. Түүнийг эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч комд орж, түүнээс хойш ухаан ороогүй байна.
Миссийн ар гэрийнхэнд цагдаагийн газарт хандсан аж. Тэд мэс засалчдыг ажлаа буруу хийсэн гэжээ. Коррейя даваа гарагийн орой өөд болсон байна. Тэрээр бизнес эрхэлж, нүүр будалт хийдэг байсан аж.