
Хан-Уул дүүргийн 18-р хороонд баригдаж байгаа байгууламж дээр ажиллаж байсан сунадаг автокран унасны улмаас хоёр хүн амиа алджээ.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас "Кран унасан гэх мэдээллийг 12:52 цагт хүлээн авч шалгалтын ажиллагааг явуулж байна. Бидэнд ирсэн мэдээллээр тус барилга дээр ажиллаж байсан 36 настай эрэгтэй Х, 20 настай эрэгтэй Б нар нас барсан бөгөөд ХУД-ийн Цагдаагийн 1-р хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна" гэлээ.