© Tseg.mn. 2011-2022
Дэлхийд

Хятадын барилгачид орон сууцны төлбөрийн зарим хэсгийг улаан буудай, сармисаар хийхийг зөвшөөрчээ

Хятадын хөгжүүлэгч компани болох Central China Real Estate шинээр баригдсан орон сууцны төлбөрийн зарим хэсгийг хүнсний бүтээгдэхүүнээр барагдуулахыг зөвшөөрч эхэлжээ.

Хятадад үл хөдлөх хөрөнгийн эрэлт огцом унасан байна. Тиймээс тус фирм худалдан авагчдыг илүү ихээр татах зорилгоор төлбөрийг ургацаараа хийхийг зөвшөөрчээ.

Central China Хэнань мужийн Шанцю хотод орших River Mansion орон сууцны цогцолборт нь хувь нийлүүлэгч болгох зорилгоор 160 мянган юань хүртэлх хэмжээний үр тариа иргэдээс авна гэжээ. Ингэхдээ бүтээгдэхүүнд тун таатай үнийн санал тавьж байна.

Central China нэг килограмм улаан буудайг 4 юаниар худалдан авах юм байна. Гэтэл Хятадын төрийн агуулах компаниуд дээд тал нь 3-3,1 юанийн санал тавьж байгаа юм. Түүнчлэн нэг килограмм сармисыг 10 юаниар авна гэсэн бол уг бүтээгдэхүүний бөөний үнэ 6,92 юань байгаа тухай Хятадын Худалдааны яамнаас мэдээлжээ.

Хэнань муж нь Хятадын үр тарианы томоохон үйлдвэрлэгч бүс юм. Саяхан тус бүс өвлийн тариалалтын улаан буудайн арвин их ургац хураан авчээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..