© Tseg.mn. 2011-2022

Марадонагийн эмч нар 25 жилийн ял сонсож магадгүй

Аргентины хөлбөмбөгийн од агсан Диего Армандо Марадонагийн эрүүл мэндийн багийн найман гишүүн санамсар болгоомжгүй байдлаасаа болоод түүнийг үхэлд хүргэсэн асуудлаар шүүгдэх гэж байна. Шүүх хурал хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа аж.

Яллагдагчдын тоонд Марадонагийн хувийн эмч, мэдрэлийн мэс засалч Леопольдо Луке багтжээ. Марадона 2020 оны 11 сард 60 насандаа таалал төгссөн. Түүний үхлийн шалтгаан нь зүрх судасны системийн ажиллагаа алдагдсанаас болсон гэж албан ёсоор мэдээлж буй юм. Үүнээс гурван долоо хоногийн өмнө Луке Марадонад тархины бөглөрлийг нь авах мэс засал хийсэн билээ.

Шалгалтаар Марадонаг эмнэлгээс хэт эрт гаргасан бөгөөд эмнэлгийн баг нь Марадонаг хангалттай асарч халамжлаагүй, хайнга хандсан явдал байсан гэжээ. Түүнчлэн сэтгэцийн эмч Агустина Косачов, сэтгэл зүйч Карлос Диас, эмнэлгийн зохицуулагч Нэнси Форлини, сувилагч, асрагчид шүүгдэх гэж байна. Хэрэв тэд шүүхээс гэм буруутай хэмээн тогтоогдвол 8-25 жилийн ял авах магадлалтай аж.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..