
Нью-Йоркийн захиргаа мотоциклчидтой дайн зарлахаар шийджээ. Байкерууд цаашид экологийг сүйрүүлж, чимээ шуугианаараа нутгийн иргэдэд саад болж байгаа учир тэдний унааг бульдозероор түрж тэгшилжээ.
Мотоциклтой тэмцэх ажиллагааг Нью-Йорк хотын шинэ мэр Эрик Адамс санаачилсан аж. Тэрбээр чанга чимээ гаргадаг байкеруудын асуудлыг шийдвэрлэнэ гэж сонгуулийн өмнө амлаж байсан аж. Энэ он гарснаас хойш хотын захиргаа хууль зөрчсөн 2000 гаруй хүний тээврийн хэрэгслийг хураан авсан байна.
Хотын дарга мотоцикл устгаж байгаагаа нийтэд үзүүлэхээр шийдсэн гэнэ. Ингээд хэдэн зуун унааг эгнүүлж тавьж байгаад дээгүүр нь бульдозероор явжээ. Эдгээр мотоциклыг цаашид хотод ашиглахгүй, экологийг сүйрүүлэхгүй, иргэддээ саад болгохгүйн үүднээс зарж борлуулах биш, устгаж байгаа гэдгийг мэр Адамс онцлов. Харин зарим хүмүүс түүний уг үйлдлийг шүүмжлээд, хураан авсан мотоциклуудыг өөр мужуудад зарж, олсон орлогоо хотын төсөвтөө нэмэрлэх боломжтой байсан гэж мэдэгдэж байна.
Адамс нь 2021 оны намраас Нью-Йорк хотын даргаар ажиллаж байгаа юм. Түүнийг сонгогчдын 66% нь дэмжжээ. Адамс сонгуулиас өмнө 20 жил цагдаагийн албанд ажиллаж байсан аж.
https://360tv.ru/news/mir/sotnju-mototsiklov-razdavili-buldozerom-v-nju-jorke-radi-ekologii/