© Tseg.mn. 2011-2022
Дэлхийд

Британийн ус сувгаас халдварт саагийн ул мөр илэрч, онц байдал зарлажээ

Британи улсын нийслэл Лондон хотын ус сувгаас халдварт саагийн ул мөр илэрсний дараа тус улс үндэсний хэмжээний онц байдал зарлажээ.

Хаант улсын эрүүл мэндийн салбар дахь аюулгүй байдлын албаны дамжуулснаар, Лондон хотын дагуул Бектон дүүрэгт урсгал ус цэвэрлэх станцаас энэ оны 2-5 сарын хооронд халдварт саагийн ойрын төрлийн вирус хэд хэд удаа илэрсэн гэнэ. Тэдгээр вирусийг 2 дахь хэлбэрийн “вакцины” полиовирус (VDPV2)-т хамааруулжээ.

“Вакцинаас гарган авсан полиовирус дархлаажуулалтын түвшин бага бүсэд тархаж болзошгүй. Ховор тохиолдолд энэ нь бүрэн вакцинд хамрагдаагүй хүмүүст саажилт үүсгэж болзошгүй” хэмээн тус агентлагийн тархвар судлаач Ванесса Салиба анхааруулжээ.

Уг вирус нь Пакистан, Афганистан, Нигери зэрэг халдварт саа гардаг орнуудад халдвар саагийн вакцин саяхан хийлгэсэн хүнээс ус суваг руу нэвтэрсэн гэж таамаглаж байна. Өмнө нь ч ийм тохиолдолд бүртгэгдэж байсан. Энэ удаад бие биетэйгээ генетикийн хувьд холбоотой вирусууд илэрсэн нь эрүүл ахуйн эмч нарын анхаарлыг илүүтэй татаж байна. Хэрэв уг вирус илүү ихээр илэрвэл тус улс онц байдлын дараагийн түвшинд шилжинэ. Энэ үеэр тодорхой бүлгийн хүмүүсийг вакцинжуулна.

Халдварт саа нь халдварлалт өндөртэй өвчлөл. Хүний мэдрэлийн системийг хамарч, хэдхэн цагийн дотор хүний тархи нугасны хөдөлгөөний эсийг гэмтээж, саажилтад хүргэдэг. Вирус хүнээс хүнд өтгөн, аман замаар дамждаг боловч ховор тохиолдолд бохирдсон ус юм уу хоол хүнсээр дамжиж, гэдсэнд үрждэг байна. Халдварын 200 тохиолдлоос дор хаяж нэг нь үүрдийн саажилттай болдог. 5-10% нь амьсгалын булчингийн саажилтаас болоод нас бардаг аюултай өвчин аж.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..