
АНУ Дээд шүүх үр хөндөлтийг Үндсэн хуулиараа хүлээн зөвшөөрсөн тогтоол гаргаад 50 жил болж байна. Энэ асуудлаар интернэтэд хэдэн мянган хүн, тэр дундаа дэлхийн одод байр сууриа илэрхийлжээ. Тэр дундаа алдартнууд үр хөндүүлж байснаа нуулгүй мэдэгджээ.
Үр хөндөлтийн эрхээ ашиглаж байсан алдартай эмэгтэйчүүдийн юу ярьсныг хүргэе.
Ники Минаж
Америкийн реп дуучин, 39 настай Ники Минаж өсвөр насандаа хүсээгүй жирэмслэлтээ тасалсан гэдгээ 2014 онд хүлээн зөвшөөрчээ.
"Миний хувьд хамгийн хүнд зүйл байлаа. Би үхэж байна л гэж бодсон. Гэвч би бэлэн биш байсан, хүүхдэдээ юу ч өгч чадахааргүй байсан" хэмээн 16 насандаа туулж өнгөрүүлснээ ярьжээ.
Ники Минаж 2019 онд Кенни Петтитэй гэрлэсэн бөгөөд өдгөө нэг хүүтэй юм.
Америкийн жүжигчин, 52 настай Ума Турман ч бас жирэмслэлтээ таслуулж байсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр энэ тухайгаа 2021 онд The Washington Post сонинд эссегээрээ дамжуулан мэдээлсэн байна.
15 насандаа аборт хийлгэж байсан тухайгаа ярихдаа "Би дөнгөж л карьераа эхэлж байсан бөгөөд өөрийгөө ч болгох хэмжээний мөнгө надад байгаагүй. Тиймээс гэр бүлээрээ ярилцаж байгаад тээх боломжгүй гэсэн шийдвэр гаргаж, хамгийн зөв шийдвэр байсныг хүлээн зөвшөөрсөн. Мэдээж маш их өвдөж байсан. Гэхдээ маш их ичиж байсан, өөрийгөө ийм хэмжээний өвдөлтийг амсах ёстой хүн гэж бодож байсан” хэмээжээ. Өдгөө тэрбээр 3 хүүхэд өсгөж байна.