© Tseg.mn. 2011-2022

НИТХ: Шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах асуудлыг хэлэлцэнэ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар түгжрэл, хүн амын төвлөрлийг бууруулах зорилгоор орон нутгаас Улаанбаатарт ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2027 он хүртэл зогсоох санал гаргажээ. Түүний гаргасан саналыг өнөөдөр НИТХ-аар хэлэлцэх юм байна.
 НИТХ-ын төлөөлөгчид энэ талаар өөрсдийн цахим хуудастаа мэдэгдэж, өчигдрөөс иргэдийн саналыг тандаж эхэлсэн юм. Статистик мэдээллээр жилд дунджаар 30 мянга гаруй хүн УБ руу шилжин ирж суурьшдаг аж. Энэ нь дундаж аймгийн хүн амтай тэнцэхүйд тоон үзүүлэлт юм.
Өмнө нь, 2017 онд хөдөө орон нутгаас нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл буюу гурван жилийн хугацаанд зогсоох шийдвэрийг Засгийн газар гаргасан. Ингэхдээ орон сууц худалдан авсан тохиолдолд шилжих боломжийг олгож байсан билээ.
Шилжилт хөдөлгөөнийг ийм удаан хугацаанд шууд зогсоох нь нийслэлд ирж буй иргэдийг тоог хязгаарлахад төдийлөн нөлөөлөхгүй гэж үзэх хүмүүс ч байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..