© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Аврагчид 62 удаагийн шүхрийн буулт хийжээ

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбараас шүхэрчин аврагчдын дадлага буултыг Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг “Үдлэг” нислэг буултын талбайд зохион байгуулжээ.

Шүхрийн зааварлагч, шүхэрчин аврагч, десантчин аврагч, нисэх төхөөрөмжийн нисгэгч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилготой дадлага буултанд 14 алба хаагч хамрагдсан байна.

Алба хаагчид ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн ЕС-145 маягийн нисдэг тэргээр нислэг үйлдэж, нийт 62 удаагийн шүхрийн буултыг хийлээ гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..