© Tseg.mn. 2011-2022
Улс төр

Д.Ганбат АН-ын бүлгээс гарч, бүлгээ тарааж буйгаа мэдэгдлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар АН-ын бүлгийн гишүүдийн өргөн барьсан УИХ-ын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат "Өнөөдөр бол маш харамсалтай өдөр. 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдөр МАН-ын байрны гадаа таван иргэн харамсалтайгаар амь үрэгдэж, маш олон хүнийг хэлмэгдүүлсэн. Энэ хэлмэгдүүлэлт өнөөдөр ч үргэлжилж байна.

Хэтэрхий олонх болсон МАН, энэ намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний зөвлөх Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын гар хөл болсон, гэмт хэрэг, авлигаар барьцаалагдсан хүмүүсийн өргөн барьсан хуулийг хэзээ ч байгаагүй хурдаар баталж байгаад харамсаж байна” хэмээн хэлж, АН-ын бүлгийн тарааж буй тогтоолыг танилцууллаа.

Тэрбээр АН-ын бүлгээс гарч, бүлгээ тарааж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр АН-ын бүлгээс гарч, бүлгээ тарааж буйгаа мэдэгдлээ. Энэ талаар Д.Ганбат “АН сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж чадсангүй. Тийм боломж нөхцөлийг ч бүрдүүлж өгсөнгүй" хэмээн хэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар танил тал, нутаг усыг үл харгалзах хууль дээдлэх зарчмыг баримталж, Д.Ганбат гишүүний хүсэлтийг хуульд нийцэж буй эсэхийг судалж, шийдвэрлэхээ хэллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (1)
ЗочинЭнхбаатар [202.9.40.127] 2022/07/01
Хуцна биз чи. Танай намын бузрууд л өдөөн хатгаж тэр хайран залуусыг үхэл рүү нь түлхсэн биз дээ. Одоо нээх энхийн цагаан тагтаа болж харагдах гээд ядчихсан муу новш вэ. Муусайн улс төрийн янханууд. Та нар наад зөөлөн суудлаасаа буувал шууд шорон руугаа явах пизданууд даа.
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..