
Өнөөдөр болж буй Ардчилсан намын XIV их хурлын үеэр тайзан дээр сууж байсан С.Эрдэнийг "Зэс эрдэнийн хувь"-ийн гэгдэх Д.Алтанхуяг суудлаас нь чирч, буулгаад зодож дэвслэв. Түүний эл үйлдлийг салгахаар УГЖ Д.Сосорбарам тэргүүтэй намын гишүүд нилээн удаан ноцолджээ. Энэ үеэр намын эмэгтэй гишүүд "Заал руу яах гэж согтуу хүн оруулсан юм бэ гэж" орилж байлаа.
Нанчилдаантай болж буй уг хуралд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумын мянга гаруй төлөөлөгч “Үнэт зүйл, үзэл баримтлал” дээрээ нэгдье уриан дор Ардчилсан намын өнөөгийн нөхцөл байдал, үүсээд байгаа асуудлуудыг хамтдаа хэлэлцэж, Намын төлөөллийн төв байгууллага болох "Үндэсний Бодлогын Хороо"-ны гишүүдийг батламжлахаар төлөвлөөд байгаа аж.
Ардчилсан намын эрх барих дээд байгууллага болох Үндэсний бодлогын хорооны эргэлт /ротаци/-ийн сонгуулийг энэ оны тавдугаар сарын 10-ны өдрөөс 29-ний өдөр санал хураалт явагдаж, улмаар зургадугаар сарын 02-ны өдөр Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурлаараа Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдсон гишүүддээ “Батламж”-ийг гардуулан олгосноор шинэчлэл, шинэтгэлийн эхлэлийг тавиад байна.