
Залхуурал нь бамбай булчирхайн хувьд асуудалтай, түүнчлэн архаг хууч өвчтэйн шинж байж болзошгүй хэмээн Оросын эмчилгээний эмч Татьяна Романенко мэдэгдэв.
«Залхуурал гэдэг нь юу ч хийх хүсэлгүй байх юм. Мэдээжийн хэрэг, ийм зүйл тохиолдоход бид зарим сайн шалтгаан, жишээлбэл, гипотиреоз (бамбай булчирхайн ажиллагаа буурах) гэх мэтийг тоолгүй орхихыг хичээдэг» гэжээ.
Гэтэл ийм өвчний үед хүний биеийн байдал ерөнхийдөө суларч, залхуурах, нозоорох шинж илэрдэг байна. Түүнчлэн архаг өвчний үед залхуурч болно.
Оросын сэтгэл судлал нийгэмлэгийн гишүүн, эмнэл зүйн сэтгэл зүйч Маргарита Дворкина залхуурлын өөр нэг шалтгаан бол сэтгэл гутрал гэжээ. Хэрэв тухайн хүн хүч, сэтгэл байхгүй бол өглөө орноос босохыг хүсдэггүйг тэрбээр анхааруулсан байна.
Үүнээс өмнөхөн Америкийн эрдэмтэд архаг ядаргаа, ажлын чадвар буурах, ямар нэгэн юм хийх хүсэлгүй байх 100 тохиолдол тутмын 70 нь бамбай булчирхайн өвчлөлийн шинжтэй байдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн юм.