© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Эрээн хот хөл хорионы дэглэмээ цуцалжээ

Эрээн хот хөл хорионы дэглэмээ цуцаллаа. Тодруулбал, Эрээний Шуурхай штабаас наймдугаар сарын 14-ний өдрийн 18 цагаас эхлэн тус хотын өндөр, дунд эрсдэлтэй бүсүүдийг бага эрсдэлтэй бүс болгон бууруулж, хөл хорионы дэглэмийг цуцлах шийдвэр гаргасан байна.

Мөн наймдугаар сарын 15 буюу өчигдрөөс эхлэн хөдөө аж ахуйн болон бусад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, тээвэрлэлт, зам тээвэр засварын ажил, сургууль цэцэрлэг, ахмад настанд үйлчлэх байгууллагууд, зочид буудал, эмнэлгийн байгууллагуудын үйл ажиллагааг бүрэн сэргээж 10 болон түүнээс дээш хүнтэй арга хэмжээ зохион байгуулах тохиолдолд Шуурхай штабаас зөвшөөрөл авах, цар тахлын халдвар хамгааллын дэглэмийг баримталж ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх, үйлчилгээний газруудад маск зүүх зэрэг шаардлагуудыг үргэлжлүүлэн мөрдөхөөр шийдвэрлэжээ.

Харин олон нийтийн газрууд болох номын сан, кинотеарт, фитнесс клуб, спорт зал, усан бассейн, саун, массаж, караоке, баар, интернет кафе, дуу бүжгийн танхим, тоглоомын газар зэрэг амьдралд нэн шаардлагатай бус салбарын үйл ажиллагааг түр хугацаагаар ажиллуулахыг хориглосон байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..