© Tseg.mn. 2011-2022

Он гарсаар ХДХВ-ын найман тохиолдол нэмж бүртгэгджээ

Энэ оны эхний долоон сарын байдлаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. 

Оны эхний долоон сарын байдлаар нийт 36 мянган хүүхэд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс долоон мянга буюу 16.3 хувиар буурсан үзүүлэлт болжээ. 

Харин халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны эхний долоон сарын байдлаар 274.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 56.7 хувиар өссөн болохыг онцлов. 

Хүснэгт. Халдварт өвчнөөр өвчлөгчид (зарим өвчний төрлөөр, жил бүрийн эхний 7 сарын байдлаар)

зураг

Дээрх тоон мэдээллээс харвал энэ оны эхний долоон сард тэмбүүгээр 2,183, ХДХВ/ДОХ өвчний найм, харин коронавируст халтвараар 263275 тохиолдол бүртгэгджээ. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..