© Tseg.mn. 2011-2022
Дэлхийд

Аффлек, Лопес нар хоёр дахь хуримаа гурван өдөр тэмдэглэнэ

Жүжигчин, найруулагч Бен Аффлек, дуучин Женнифер Лопес нар хоёр дахь хуримынхаа найрыг нижгэр хийхээр төлөвлөж байна. Тэд найраа Жоржия мужийн эдлэндээ хийх юм байна. Хосууд гурав хоног найрлахаар шийджээ.

Хуримын найрыг энэ сарын 19-ний баасан гарагт эхэлнэ. Бямба гарагт хуримын ёслол нь болж, ням гарагт найз нөхөд, дотны хүмүүсээ барбекю үдэшлэгт урихаар болжээ.

“Энэ чухал өдөр бүгдийн анхаарал Жей Ло дээр төвлөрөөсэй хэмээн Бен хүсч байна” хэмээн сэтгүүлчид бичжээ.

Бен Аффлек, Женнифер Лопес нар долдугаар сарын дундуур гэрлэсэн юм.Тэд хуримаа Лас-Вегаст хийжээ. Бенжамин Геза Аффлек, Женнифер Линн Лопес нар Невада мужийн Кларк тойргоос гэрлэх зөвшөөрөл авсан аж. Аффлек даваа гарагт 50 насны ойгоо тэмдэглэсэн юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..