© Tseg.mn. 2011-2022
Дэлхийд

Америкийн сэтгэл зүйчид ажил хаялт зарлажээ

Америкийн Калифорни мужид мянга мянган сэтгэлзүйчид, клиникийн сэтгэл судлаачид ажил хаялт зарлажээ. Тэд шаардлагыг нь хүлээн авахгүй бол хөдөлгөөнөө өргөжүүлэхээ мэдэгдээд байна.

Сэтгэлзүйчдийн ҮЭ-ээс эмнэлгийн даатгалаас олгодог цалин хөлсийг нэмэгдүүлж, хүнд суртлыг бууруулахыг шаардаж байгаа юм. Цар тахал эхэлснээс хойш сүүлийн хэдэн жилийн хугацаанд АНУ-д сэтгэлзүйчдийн ажил там болон хувирсан гэнэ. Сэтгэлзүйчид хандах хүмүүсийн тоо огцом нэмэгдэж, мэргэжлийн хүмүүс ачааллаа дийлэхгүй болжээ. Калифорнид л гэхэд анхны үзлэгт орохын тулд хэдэн сараар дугаарладаг болсон гэнэ. Статистикаар энэ улсад нэг сэтгэлзүйчид 2600 өвчтөн ногдож байна.

ДЭМБ COVID-19 цар тахлын улмаас түгшүүр, сэтгэл гутралд орсон хүмүүсийн тоо 25 хувиар өссөн гэж зарласан. Тэр дундаа АНУ-д энэ үзүүлэлт илүү өндөр байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..