© Tseg.mn. 2011-2022
Спорт

“Monnis Mongolia international challenge -2022” тэмцээний нээлт болов

Монголын бадминтон сонирхогчдын холбооноос зохион байгуулж буй “Monnis Mongolia International Challenge-2022” тэмцээний нээлт өнөөдөр Спортын төв ордонд боллоо.
Нээлтийн ёслолд ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч, Монголын бадминтон сонирхогчдын холбооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан, тэмцээний ивээн тэтгэгч “Майнс Ап” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Цэрэннадмид тэргүүтэй албаны хүмүүс оролцов.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ бадминтоноор хичээллэгчдийн цар хүрээ жил ирэх тусам өргөжин тэлж буйг онцлоод цаашид бадминтоны төрлөөр Парисын олимпын эрх авахын төлөө шаргуу хөдөлмөрлөх болно гэв.
Тус тэмцээнд 15 орны 172 тамирчин эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй хос, холимог хос гэсэн таван төрөлд өрсөлдөж байна.
Тэмцээний эхний өдөр урьдчилсан шатны тоглолтууд явагдсан бол өнөөдрөөс үндсэн тоглолтууд эхэлж байна. Тэмцээн 21-ний ням гарагт өндөрлөнө.
 
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..