© Tseg.mn. 2011-2022
Дэлхийд

Балба улс хиймэл цэцэгтэй дайн зарлав

Балба улсад байгаль орчныг бохирдуулдаг хиймэл цэцэгтэй тэмцэх кампанит ажил эхэлжээ. Өнгөрсөн сарын сүүлчээр тус улсад хиймэл цэцэг, гэрэл, хуванцар баглаа, эдлэл импортлох, хадгалах, худалдаалахыг хориглосон хууль хэрэгжиж эхэлсэн байна. Гэвч хүн амаа шинэ нөхцөлд дасан зохицуулахын тулд хуулийг одооноос л мөрдөж эхлэхээр болжээ.

Балбад хиймэл цэцэг их хэрэглэгддэг. Гэтэл хиймэл цэцгийг байгальд удаан задардаг хуванцраар хийдэг байна. Тиймээс хуванцрын хаягдлын гол эх үүсвэр болсон хиймэл цэцгийг гялгар уутнаас илүү хорьжээ.

Кампанит ажлын үр дүнд амьд цэцэг ургуулах бизнес цэцэглэж, олон баярт ашиглана гэж тооцоолж байгаа аж. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..