© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

АН-ын генсек И.Мөнхжаргалд холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

АН-ын генсек И.Мөнхжаргалд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор өчигдөр товлогдсон. Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй болсон талаарх хүсэлт ирүүлжээ.
Шүүх уг  хүсэлтийг хангаж,  И.Мөнхжаргалд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг есдүгээр сарын 12-ны өдрийн 11:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулав. Дараагийн шүүх хуралдаан хүртэл шүүгдэгч И.Мөнхжаргалд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. И.Мөнхжаргалыг "МАН-ын нэр хүндэд халдсан" гэх гомдлыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хуулийн байгууллагад гаргаснаар энэхүү хэрэг үүсч,  шүүхийн шатанд шилжээд байгаа нь энэ юм.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..