© Tseg.mn. 2011-2022
Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ сайд нараа ирэх долоо хоногт томилж, УИХ-д танилцуулахаар төлөвлөжээ

Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас “Давхар дээл”-тэй гишүүдийн тоог хязгаарлах нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Ингэснээр одоогийн Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орохоор болсон.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд Засгийн газрын олонх сайд нараа солих мэдээлэл байгаа. Тодруулбал Соёлын сайд Ч.Номин , Эрүүл мэндийн сайд С.Энхболд,  Уул уурхайн сайд Г.Ёндон,  Зам тээврийн сайд Л.Халтар, НХХ-ийн сайд А.Ариунзаяа нар ҮХНӨ-өөр  огцрох нь тодорхой болсон.

Мөн  Засгийн газрын бүтцэд шинээр орж ирсэн Эдийн засаг хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамдыг сайдтай болгохоор болжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Засгийн газрын сайд нарыг солих ажлыг ирэх есдүгээр сарыг хүлээхгүйгээр ирэх долоо хоногоос эхлүүлэхээр болжээ.

Тодруулбал, ээлжит бус чуулганыг энэ сарын 22-26-ны /2022.08.22-26/ өдөр хуралдуулах шийдвэрийг УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр гаргасан. Тиймээс ирэх даваа гарагт /2022.08.22/ ээлжит бус чуулган нээлтээ хийж, ҮАБ-тай холбоотой хаалттай мэдээлэл сонсоно. Үүний дараагаар намын бүлгүүд Цэцийн тогтоолтой холбоотой хуралдаж санал дүгнэлтээ боловсруулна. Дараагаар нь Төрийн байгуулалтын байнгын хороогоор “давхар дээл”-тэй холбоотой асуудлыг хэлэлцээд үдээс хойш чуулганаар оруулахаар төлөвлөгөөтэй байгаа аж. Ингээд Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг мягмар, лхагва гаригаас чуулганы хуралдаанд танилцуулна төлөвлөгөөг гаргажээ. 

Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ сайд нарыг Засгийн газрын түвшинд батламжилж, захирамжаа гардуулсны дараа УИХ-д танилцуулж, тангараг өргүүлэх юм.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..