© Tseg.mn. 2011-2022
Дэлхийд

Сармагчны цэцэг өвчин тусаад эдгэрсэн эрэгтэйн хамар нь ялзарчээ

Германд сармагчны цэцэг өвчнөөр өвчилсөн нэг эрэгтэйн хамар нь илжирч эхэлжээ. Энэ аймшигтай зүйл 40 настай эрэгтэйд тохиолдсон байна.

Эрэгтэй хамар дээр нь улаан толбо гарсны дараа эмчдээ ханджээ. Эмч түүнийг үзээд, наранд түлэгдсэн байх гэж таамаглаад гэр рүү нь буцаажээ. Гэвч хэд хоногийн дараа түүний хамрын улайлт харлаж эхэлснээр асуудал хурцаджээ.

Эрэгтэйн биеэс идээгээр дүүрсэн шарх энд тэндгүй гарсан байна. Ялангуяа ам, бэлэг эрхтэн орчим нь идээт үрэвсэлд ихээр өртсөн аж. Мань эр эмчид хандахад эмч нар түүнээс сармагчны цэцэг өвчнийг нь шалгаж, вирусийн эсрэг бэлдмэл өгч эхэлсэн байна.

Эрэгтэй эмнэлэгт байх хугацаандаа бэлгийн замаар дамждаг олон халдварт өвчний шинжилгээ өгсөн гэнэ. Гэтэл тэмбүү, ХДХВ хүртэл илэрчээ. Тэмбүү хэд хэдэн эрхтнийг нь хамарч, ХДХВ нь ДОХ болжээ.

Энэ эрд тохиолдсон явдлын хувьд ХДХВ дархлааг нь сулруулсан учраас хүнд туссан байх гэж таамаглаж байна.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..