© Tseg.mn. 2011-2022
Дэлхийд

Жанет Жексоны дуу нөүтбүүк эвддэг гэж Microsoft зарлав

Америкийн дуучин Жанет Жексоны Rhythm Nation дууны клип “нөүтбүүк” эвддэг гэж Microsoft мэдээлжээ.

Энэ дууг тавьсны дараа хэд хэдэн нөүтбүүкний хатуу диск нь эвдэрсэн байна. Үүгээр ч барахгүй хөгжим тавьсан төхөөрөмжөөс гадна хажууд нь байсан төхөөрөмжүүд ч эвдэрч байсан гэнэ. Ийм үр дагавартайг Windows XP-ийн үед ч илрүүлж байжээ.

Уг хачирхалтай үзэгдлийн цаад шалтгаан нь минутад 5400 эргэлтийн хурдтай хатуу дискний зарим загварт дууны давтамж таарахгүй байгаатай холбоотой гэжээ. Үйлдвэрлэгчид дууны илүүдэл давтамжийг дарах шүүлтүүр хийх байдлаар асуудлыг шийдвэрлэж буй аж.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..