© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэл өнөөдөр эхэлнэ

Нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэл өнөөдөр /2022.08.19/ эхэлнэ. Зургаан настнуудын бүртгэлийг E-Mongolia академитай хамтран улсын хэмжээнд цахимаар зохион байгуулах юм.

Боловсролын ерөнхий газраас ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн бүртгэлд хэрхэн хамрагдах талаар заавар, мэдээлэл өглөө.

  • E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
  • Үйлчилгээ цэсээс "Боловсрол" цонхыг сонгон нээнэ.
  • "Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт, бүртгэл" үйлчилгээг сонгоно /Бүртгэл эхлэх өдөр үйлчилгээг олон нийтэд нээлттэй болгоно/.
  • Дэлгэцэд таны сургуулийн насны хүүхдүүдийн мэдээлэл гарч ирнэ.
  • Сургуульд элсэх хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцан, асуултыг бөглөөд үргэлжлүүлэх товч дарна. Үүний дараа таны хүүхдийн элсэлтийн төлөв харагдана.
  • Мэдээллээ дахин нягтлаад баталгаажуулах хэсэгт дарж "Тийм" товч дарснаар таны хүсэлт амжилттай илгээгдэнэ
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..