© Tseg.mn. 2011-2022
Нийгэм

Газарчин, Түшээ, Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль зэрэг 21 сургуулийн үйл ажиллагааг зогсоолоо

Боловсрол шинжлэх ухааны яамнаас дээд боловсролын салбарт хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар өнөөдөр /2022.08.19/ мэдээлэл хийлээ.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан: 

-Энэ хичээлийн жилд нийт 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцана. Эдгээр дээд боловсролын байгууллагуудаас 13 дээд сургууль, коллежийн үйл ажиллагааг хааж, тусгай зөвшөөрлийг цуцалж байна. Багш боловсон хүчин, сургуулийн зориулалтын байр зэрэг шаардлага хангахгүй  учраас зарим сургуулийн үйл ажиллагааг зогсоохоос өөр аргагүй. Их, дээд боловсролын байгууллага эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны чиглэлээр ажиллар ёстой. Түүнээс 10-20 багштай сургууль подвальд хичээллэнэ гэж байх боломжгүй. Тухайлбал, 

  • Газарчин дээд сургууль,
  • Зүүн хүрээ коллеж,
  • Маргад дээд сургууль,
  • Монголын менежмент, технологийн дээд сургууль,
  • Монголын хүний нөөцийн удирдлагын дээд сургууль,
  • Номэра дээд сургууль
  • Рафлекс олон улсын институын Улаанбаатар дахь салбар сургууль,
  • Түшээ дээд сургууль,
  • Идэр их сургуулийн харьяа Далай ван
  • Улаанбаатар эрдэм дээд сургуулийн харъяа Эко ази 
  • Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль
  • Эрхүүгийн зам харилцааны улсын их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургууль зэргийн үйл ажиллагааг бүрэн зогсоож байна.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..