© Tseg.mn. 2011-2022
Эдийн засаг

Он гарснаас хойш 1,203.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортложээ

Манай улс он гарснаас хойш 1,203.7 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортоллоо. Үүнд А-80 автобензин 26.3 мян.тн, АИ-92 автобензин 392 мян.тн, АИ-95/98 автобензин 17.2 мян.тн, ДТ 613.2 мян.тн, онгоцны түлш 20 мян.тн, Жет А-1 21.4 мян.тн, бусад 113.5 мян.тн байв. 

Улсын хэмжээнд 8 дугаар сарын 29-ний байдлаар 133,229 тн шатахууны нөөцтэй байгааг УУХҮЯ мэдээлжээ. Үүнээс А-80 автобензин 8,147 тн буюу 49, АИ-92 автобензин 33,723 тн буюу 25, АИ-95 автобензин 7,076 тн буюу 53, ДТ 80,335 тн буюу 29, онгоцны түлшний 56 хоногийн нөөцтэй байна.

Нийслэлд 70,142 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1,235 тн, АИ-92 автобензин 20,226 тн буюу 21, АИ-95 автобензин 3,127 тн буюу 43, ДТ 41,643 тн буюу 38 хоногийн хэвийн нөөцтэй байлаа.

Шатахууны нөөц баруун бүсэд 15,691 тн, хангайн бүсэд 7,132 тн, төвийн бүсэд 32,230 тн, зүүн бүсэд 8,034 тн байгаа аж. 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..